Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн 1 дүгээр ангийн элсэлт 2025 оны 3-р сарын 12-ы 09:00 цагаас 3-р сарын 19-ы 16:00 цаг хүртэл цахимаар явагдана. Шинэ Монгол сургууль болон Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 1-р ангийн элсэлт нэг өдөр, нэг цагт зэрэг явагдах тул давхар бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.

Нэвтрэх

Дууссан

Бүртгэл хаагдсан байна

Дэлхийд үнэлэгдэх

Монгол иргэдийг бид бэлтгэнэ

Дууссан
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Элсэлтийн журам

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

2025-2026 оны хичээлийн жилд тус сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Элсэлтийн зохион байгуулалт:

1. Нэгдүгээр ангид сурагч элсүүлэхдээ Шинэ Монгол сургуулийн дүрэм, дотоод журмыг баримтална.

2. БСШУ-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаалыг үндэслэн 1-р ангийн элсэлтийг “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүйгээр” эцэг эх, хүүхэд, сургуулийн “Хамтарсан уулзалт” ярилцлагыг зохион байгуулж, сурагчийг элсүүлнэ.

3. 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд “Хамтарсан уулзалт”-д орно.

4. “Хамтарсан уулзалт” ярилцлагын асуулт хариулт зөвхөн монгол хэлээр явагдах ба хөндлөнгийн комиссын боловсруулсан үнэлгээний аргачлалын дагуу дүгнэнэ.  

5. “Хамтарсан уулзалт”-д хүүхэд өөрөө заавал орох бөгөөд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл болох насанд хүрсэн хоёр хүн оролцоно.

6. “Хамтарсан уулзалт” ярилцлагын үр дүнгээр 72 хүүхдийг элсүүлнэ.

Элсэлтийн бүртгэл:

1. Элсэлтийн бүртгэлийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цаг хүртэл байна.

2. Бүртгэлийг цахимаар хийх тул http://admission.shinemongol.edu.mn/ цахим хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.

3. Хүүхдийн овог нэр, регистрийн дугаарыг кирил үсгээр алдаагүй зөв оруулна.

4. Хүүхдийн сүүлийн 3 сард авхуулсан цээж зургийг бүртгэлийн системд оруулахдаа хүүхдийн регистрийн дугаараар нэр өгнө /jpeg, png, jpg өргөтгөлтэй байх/   

5. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичнэ.

6. Бүртгүүлсэн хүүхэдтэй ярилцлагад хамт оролцох хүмүүсийн талаар бүртгэлийн системд тохирох сонголтыг заавал хийнэ.

7. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь доорх асуултад дэлгэрэнгүй хариулан бичиж, бүртгэлийн системд word эсвэл pdf файлаар оруулна. Асуултын хариултыг оноожуулахгүй бөгөөд зөвхөн оноо тэнцсэн тохиолдолд хүүхдээ Шинэ Монгол сургуульд оруулах чин хүсэлтэй эсэхийг харгалзан шийдвэрлэх үүднээс хүлээн авна.

Та дараах асуултад хариулна уу?

A. Та хүүхдийнхээ зан төлөвшил, авьяас чадварын онцлогийг бичнэ үү. Хүүхдийн тань эдгээр онцлогт танай гэр бүлийн ямар үнэт зүйл, хүмүүжлийн арга барил нөлөөлсөн гэж үзэж байна вэ?  

B. Та Шинэ Монгол сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ? Манай сургуулийн бодлого танай гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн ямар зарчимтай нийцэж буй гэж үздэг вэ?

8. Бүртгэлийн хураамж 40000 /дөчин мянга/ төгрөгийг /admission.shinemongol.edu.mn хаягаар орж, QPAY үйлчилгээг ашиглан, QR код уншуулан бүх банкны аппликейшнаар төлнө. Бүртгэлийн хураамж төлөх зааврыг бүртгэлийн нүүр хуудаснаас үзнэ.

9. Хүүхдийн регистрийн дугаараар цахим бүртгэлд нэг л удаа бүртгүүлэх боломжтой ба регистрийн дугаарийг үнэн зөв, алдаагүй бичсэн тохиолдолд бүртгэл хүчинтэйд тооцогдоно.

10. Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургуулийн бүртгэл,  ярилцлага зэрэг зохион байгуулагдах тул давхар бүртгүүлсэн тохиолдолд аль сүүлд бүртгүүлснээр нь бүртгэл хийгдэхийг анхаарна уу.

11. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд цахим бүртгэлийн системд нэвтэрч ярилцлагатай холбоотой аливаа мэдээллийг шуурхай авах эрх үүснэ.

12. Цахим бүртгэл хаагдсаны дараа 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас хойш дараах мэдээллийг бүртгэлийн хуудаснаас харах боломж нээгдэнэ. Цахим хаягаар дараах мэдээллүүд очно.

● Бүртгэлийн дугаар

● Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Хамтарсан уулзалт”-ын талаарх чиглүүлэг, цахим уулзалтын цагийн хуваарь

● “Хамтарсан уулзалт” ярилцлагад орох цагийн хуваарь

● Цахим уулзалтын үед анхаарах болон бэлдэх зүйлсийн жагсаалт

● Уулзалт, ярилцлагын холбоосууд

ХОЁР. “ХАМТАРСАН УУЛЗАЛТ” ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1. “Хамтарсан уулзалт”-ын талаар чиглүүлэг өгөх цахим уулзалтыг “ZOOM” аппликейшн ашиглан 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна.    

2. “Хамтарсан уулзалт” ярилцлагыг сургууль дараах байдлаар зохион байгуулна.

а. “Хамтарсан уулзалт” ярилцлагыг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

б. “Хамтарсан уулзалт” ярилцлагыг “ZOOM” аппликейшн ашиглан цахимаар явуулна.

в. “Хамтарсан уулзалт” ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхэд 12 минут байна.

3. Эцэг эхийн зүгээс ярилцлагад оролцоход анхаарах зүйлс:

а. Ярилцлагын хуваарийн дагуу холбоосоор хоцрохгүй орж, ерөнхий мэдээллийг нягтлан, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалган, туршиж үзсэн байх;

б. Ярилцлагын үеийн техникийн /компьютер, камер, чихэвч, микрофон, интернэтийн хурд/ саадгүй ажиллагааг бүрэн хангах, урьдчилан “ZOOM” аппликейшн татаж суулгасан байх;

в. Ярилцлагын үед орчны дуу чимээг хязгаарласан байх;

г. “Хамтарсан ярилцлага”-д орохоор цахим бүртгэлд бүртгүүлсэн эцэг эх, асран хамгаалагчаас бусад хүн “Хамтарсан ярилцлага”-д орохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрчлөгдөх тохиолдолд бүртгэл хаагдахаас өмнө урьдчилан бичгээр хүсэлт ирүүлж шийдүүлсэн байна.

4. “Хамтарсан уулзалт” ярилцлагын дүнг мэдээлэх:

а. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт гаргаж, бүртгүүлэгчийн бүртгэлийн хуудсанд элсэх эрх олгосон эсэх тухай мэдээллийг илгээн, сургуулийн www.shinemongol.edu.mn хаяг болон “Шинэ Монгол сургууль” фэйсбүүк хуудсанд нэгдсэн мэдээг байршуулна.

б. “Хамтарсан уулзалт” ярилцлагаар элсэх эрх авсан хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид 2025 оны 03-р сарын 26-ны өдрийн 11:00-18:00 цагт хуваарийн дагуу элсэгчийн батламжийг гардуулж өгнө.

ГУРАВ. ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА БОЛОН БУСАД

1. Цахим бүртгэл болон “Хамтарсан уулзалт” ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ.

2. “Хамтарсан уулзалт”-ын цагаас хоцорсон тохиолдолд дахин орох боломжгүй тул эцэг эх, асран хамгаалагчид хувийн бэлтгэлийг бүрэн хангасан байна.

3. “Хамтарсан уулзалт” ярилцлагын үед ярилцсан агуулгыг задруулахгүй байхыг сургууль болон эцэг эх бүрэн хариуцна.

4. Эцэг эх, асран хамгаалагчид “Хамтарсан уулзалт”-ын үед чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэн мөрдөнө.

5. Эцэг эх, асран хамгаалагчид “Хамтарсан уулзалт” ярилцлагын явцад зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авах, өөрсдийн ярилцлагын талаар үндэслэлгүй ташаа мэдээллийг цахим хуудсаар тараах, сургуулийн нэр хүндэд халдах, багш ажилтныг хэл амаар доромжлох, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байна.

6. Сургуулийн зүгээс үүссэн техникийн аливаа саатлыг богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлэнэ.  

7. Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 10:00-17:00 цагийн хооронд 80737052 дугаарт холбогдож, мэргэжлийн зөвлөгөөг авч болно.

8. “Хамтарсан уулзалт” ярилцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 10:00-17:00 цагийн хооронд 80767052 дугаараас лавлаж болно.

9. “Хамтарсан уулзалт” ярилцлагын талаарх санал хүсэлтийг 03-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл school@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна.

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ

Дэлхийд үнэлэгдэх

Монгол иргэдийг бид бэлтгэнэ

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Элсэлтийн журам

icon

Бүртгүүлэх заавар

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

“Хамтарсан уулзалт” ярилцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 10:00-17:00 цагийн хооронд 80767052 дугаараас лавлаж болно.

Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 10:00-17:00 цагийн хооронд 80737052 дугаарт холбогдож, мэргэжлийн зөвлөгөөг авч болно.

“Хамтарсан уулзалт” ярилцлагын талаарх санал хүсэлтийг 03-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл school@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 43, Шинэ Монгол бүрэн дунд сургууль

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

icon